Компанийн засаглал
Тийссийн үйл ажиллагааны үндсэн тулгуур нь компанийн засаглал юм. Бид компанийн засаглалын хүрээнд хариуцлагыг тогтоон, хяналт, удирдамжаар хангахад шаардагдах зохистой бүтцийг бий болгон ажиллаж байна.
#Бидний зорилтууд
Тийссийн санхүүгийн зорилтууд, байгууллагын засаглалын зааварчилгаануудыг хувьцаа эзэмшигчид боловсруулсан. Эдгээр зааварчилгаа нь захиалагчид, оролцогч талууд болон ажилтнуудтай бат бөх харилцаа тогтоож, тэдний итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг төдийгүй компанийн өсөлт, амжилтын гол түлхүүр болдог.
#Ёс зүйн дүрэмд компанийн бүхий л ажилтны дагаж мөрдвөл зохих ёс зүйн хэм хэмжээг тодорхойлсон. Бидний шийдвэр гаргалтыг чиглүүлэх, нэгдсэн зааварчилгаагаар хангах зарчмууд, дадлуудыг энэхүү дүрэмд албан ёсоор тодорхойлж өгсөн.
#Ёс зүйн санал, гомдол хүлээн авах шууд утас
Ажилтан, туслан гүйцэтгэгч, хамтран ажилладаг түншүүд ёс зүйд үл нийцэх асуудалтай тулгарах тохиолдолд мэдээлэх, асууж зөвлөлдөхийг бид дэмждэг.
Үнэн зөвөөр мэдээлэх, саналаа илэрхийлэхийг Тийсс дэмжинэ. Зарим тохиолдолд ажилтан ёс зүйтэй холбоотой асуулт, санал гомдлын талаар удирдлагадаа хандахын оронд бусад хүнтэй зөвлөлдөхийг илүүд үздэг.
Ёс зүйтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэх, мэдээллийг шалгуулах, хүсвэл хувийн мэдээллээ нууцлах боломжийг ажилтан, туслан гүйцэтгэгч, хамтран ажилладаг түншүүдэд олгодог нэг арга зам нь Тийссийн Ёс зүйн санал хүсэлт хүлээн авах шууд утас юм. Ёс зүйтэй холбоотой асуудал мөн эсэхэд эргэлзэх тохиолдолд ажилтан, туслан гүйцэтгэгч, түнш байгууллага энэхүү утсаар холбогдож зөвлөгөө авч болно.
Австрали
1300 844 377 (төлбөргүй)
Индонез
0800-1-844377 (төлбөргүй)
АНУ
+1 970 486 1122 (төлбөргүй)
Чили
+56 232 201 012 (төлбөргүй)
Монгол
+61 3 9811 3261 (төлбөрийг дуудлага хүлээн авагч хариуцна)
Энэтхэг
+61 3 9811 3261 (төлбөрийг дуудлага хүлээн авагч хариуцна)
Ёс зүйн санал хүсэлт хүлээн авах шууд утсанд thiess@stopline.com.au хаягаар имэйл бичиж эсвэл шуудангаар эсвэл факсаар дамжуулан холбогдох боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг STOPline вэб хуудас-аас үзнэ үү.
#Бодлогууд
Мэдээлэгчийг хамгаалах бодлого
Мэдээлэгчийн өгсөн мэдээллийг нууцлах, хамгаалах асуудлыг хэрхэн хянаж зохицуулахыг Мэдээлэгчийг хамгаалах бодлогод тодорхойлсон. Энэ бодлогын зорилго нь мэдээлэгчид үзүүлэх дэмжлэгийг тодорхой болгоход орших бөгөөд ингэснээр тэд асуудлыг хэрхэн мэдээлэх, өөрсдийн эрх, үүрэг тухайлбал нэрээ нууцлах эрх зэрэг зүйлсийн талаар мэдээлэлтэй байх, асуудлыг мэдээлэх, санаа зовоосон асуудлаа илэрхийлэхдээ аливаа дарамт шахалт, өш хонзон, хор хөнөөлөөс ангид, аюулгүй гэдгээ мэдрэх боломжтой.
Орчин цагийн боолчлолыг үл зөвшөөрөх бодлого
Бид орчин цагийн боолчлолын эрсдэлийг хэрхэн тодорхойлох, багасгах, сэргийлэх арга хэмжээ авах, мөн болзошгүй нөлөөллийг хэрхэн засаж залруулахыг Орчин цагийн боолчлолыг үл зөвшөөрөх бодлогод тодорхойлсон.
Авилга, хээл хахуулийн эсрэг баримтлах бодлого
Компанийн Авилга, хээл хахуулийн эсрэг баримтлах бодлогод авилга, хээл хахуулиас сэргийлэх, илрүүлэх, түүнийг арилгахад чиглэсэн санаачилгыг хэрэгжүүлэх үүргийг тодорхойлсон.
Хувийн мэдээлэл болон нууцын талаар баримтлах бодлого
Хувийн мэдээлэл болон нууцын талаар баримтлах бодлогод хувийн мэдээлэлд шударга, хууль ёсны дагуу хүндэтгэлтэй хандах Тийссийн үүрэг амлалтыг тодорхойлсон.
#ТУЗ-ийн хорооны дүрэм
Тийссийн шинэ ТУЗ-ийн дагуу дараах хороонууд байгуулагдсан. Үүнд: Тендерийн эрсдэлийг хянах, Цалин олговор ба томилгоо, Аудит, эрсдэл ба тогтвортой байдал, Аюулгүй ажиллагаа ба нийцэл хариуцсан хороо.
Тендерийн эрсдэлийг хянах хороо
Шинэ ажлын боломжууд болон онцлох гэрээний томоохон нэмэлт өөрчлөлт, сунгалт тухайлбал тогтвортой байдлын эрсдэл, боломжууд зэргийг хянана.
Цалин олговор ба томилгооны хороо
Ажилтны цалин олговор болон Гүйцэтгэх удирдлага, захирлын томилгоо, цалин олговрыг тогтооход санал оруулдаг.
Aудит ба эрсдэлийн хороо
ТУЗ-д санхүүгийн хяналтын системүүд, санхүүгийн тайлан, татвар, дотоод аудит болон аж ахуй нэгжийн эрсдэлийн менежменттэй холбоотой үүрэг, хариуцлагаа биелүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Аюулгүй ажиллагаа, тогтвортой байдал ба нийцэл хариуцсан хороо
ТУЗ-д тогтвортой байдалтай холбоотой чухал асуудал, тухайлбал байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ХАБЭА, хүний нөөц, олон талт байдал, оролцоог хангах, орон нутаг ба нийгэмд хамаарах гүйцэтгэл, ёс зүй, нийцлийг хангах, компанийн засаглал ба цахим аюулгүй байдлыг хангах зэрэгт дэмжлэг үзүүлнэ.