Ажилтнууд ба карьерын хөгжил

Манай үүсгэн байгуулагчдын анхдагч байх үзэл санаа нь бидэнд урам өгч, бидний зорилгыг чиглүүлдэг. Энэ нь ажил гүйцэтгэх бидний арга барилд шингэсэн байдаг. Бидэнтэй нэгдэж, илүү гэрэлт ирээдүйг цогцлоохын төлөө анхдагч байх үйлсэд хувь нэмрээ оруулаарай.


Тийссийг яагаад сонгох вэ

Бид

6

улсад үйл ажиллагаа явуулдаг

Үйл ажиллагааны бүс нутгуудын хүрээнд нийт

12,000

гаруй ажилтныг эгнээндээ нэгтгэсэн

Бид

25

сайтад олон төрлийн ашигт малтмал олборлож байна

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд албан ёсны

4

хэлийг ашигладаг

Өөрсдийгөө таниулцгаая

#Өөрсдийгөө таниулцгаая

Бүс нутгуудын хүрээнд өдөр бүр бид ажилтнууддаа дэмжлэг үзүүлж, онцолдог. Бид авьяас чадварыг үнэлж, ил тод байдлыг урамшуулдаг. Бид олон талт байдлыг дэмжих чиглэлээр манлайлж, өөрчлөлтийг хэрэгжүүлдэг. Тиймээс бидэнтэй нэгдээрэй. Ур чадваруудаа улам өнгөлж, шинэ ур чадварууд эзэмших, том сорилтуудыг эхлүүлж, сургалт, хамтын ажиллагаа болон хөгжүүлэлтээр дамжуулан өсөж хөгжицгөөе. Эдгээрийг бодитоор хэрэгжүүлэх газар бол Тийсс юм.

Шинэ төгссөн мэргэжилтнүүд, оюутнууд

Шинэ төгссөн мэргэжилтнүүд, оюутнууд

Тийсс нь шинэ төгссөн мэргэжилтнүүдэд “инновацид хувь нэмрээ оруулах, дэлхийн хэмжээний төслүүдэд ажиллах, ирээдүйд шаардагдах ур чадварыг хөгжүүлэх” боломжийг олгох замаар ирээдүйн удирдагчдад хөрөнгө оруулалт хийдэг.

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Дадлагажигчдыг дэмжих хөтөлбөр

Энэхүү хөтөлбөр нь дадлагажигчдад ажил мэргэжлийн гараагаа эхлүүлэх, олон орны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг хамт олонтой хамтран ажиллах боломжийг олгодог.

Амралтаараа ажиллах хөтөлбөр

Амралтаараа ажиллах хөтөлбөр

Тийсс компани нь зохион байгуулалттай орчинд ажиллаж, дадлагажих боломжийг олгоход чиглэсэн ‘Амралтаараа ажиллах хөтөлбөр’-ийг хэрэгжүүлдэг.

Тэтгэлэгт хөтөлбөр

Тэтгэлэгт хөтөлбөр

Бид ажилтнуудаа сургаж дадлагажуулж, мэргэжлээрээ өсөж хөгжихөд нь бүх талаар дэмжлэг үзүүлдэг.