Бидний түүх
Компанийн уул уурхайн бизнес нь Тийсс, Лэйтон Контракторс, "HWE" болон Лэйтон Ази компаниудын түүх, туршлага, давуу талуудын нэгдэл юм.
#Даруухан эхлэл
Уул уурхайн гэрээт олборлолтын үйлчилгээ үзүүлдэг энэхүү хүчирхэг компанийн үндэс суурийг анх 85 жилийн тэртээ уул уурхайн болон барилгын салбарт өөрчлөлт шинэчлэлтийг авчирсан Тийсс хэмээх домогт ахан дүүс тавьсан юм.
Анх 1934 онд Дарлинг Даунс автозамын төсөлд гүйцэтгэгчээр ажиллан бизнесийн гараагаа даруухан эхэлж байсан ах дүү тав тун чиг удалгүй барилгын салбарт тэргүүлэгч байр сууринд хүрсэн. Тэд домогт бүтээн байгуулалтад тооцогдох Цаст уулын усан цахилгаан станц барих томоохон төслийн гүйцэтгэгч, үндэсний компаниар шалгарч байсан. Үүнээс хойш тус компани үндэсний хэмжээний томоохон компанид тооцогдох болж, далан, боомт, туннель, хурдны зам, нисэх онгоцны буудал, эмнэлэг, худалдаа, үйлчилгээ, оффисын барилга байгууламж барих томоохон бүтээн байгуулалтын төслүүдэд оролцох болсон.
Өнөөдөр манай байгууллага тухайн үеэс өөрчлөгдөж, хүрээгээ тэлсэн боловч ах дүү Тийссийн үлдээсэн өв, “хийж чадна” гэсэн хандлага бидний бизнесээ явуулах арга барилд шингэсэн хэвээр байна.
1940-өөд оны үед буюу Австрали Улсад эрчим хүчний хямрал нүүрлэсэн он жилүүдэд ах дүү Тийсс нар Куинслэнд болон Нью Саут Уэльс мужид орших нүүрсний томоохон ордуудыг ил аргаар олборлох шинэ технологийг нэвтрүүлсэн юм. Эрдэс баялгийн салбарт тэргүүлэх байр суурийг эзэлж чадсан Тийсс компани 1960-аад оны үед олон улсад хүрээгээ тэлж, Тийсс Пийбоди Мицуй компанийг байгуулан, Куинслэндэд өндөр чанарын коксжих нүүрс олборлон Япон Улс руу экспортлох болсон билээ.
Бид өнөөдөр дэлхийн олон бүс нутагт үйл ажиллагаа явуулах, мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ үзүүлэхдээ ах дүү Тийссийн анхдагч байх, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзлийг ямагт бизнесийнхээ үндсэн үзэл баримтлал болгосоор ирсэн.