90-д оны өсөлт
1990 - Баруун тойрог зам
Тийсс иргэний барилгын салбарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, олон километр зам, гүүр, томоохон дэд бүтцийн байгууламжуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэсний дотор Викториа мужийн Баруун тойрог замыг барьж байгуулсан юм. Гурван эгнээтэй, дундаа тусгаарлагчтай хоёр урсгал бүхий энэхүү хурдны зам нь дахин боловсруулсан бетоноор суурийг нь тавьсан, Австралийн анхны томоохон хурдны зам болсон юм.
1990 - Литтл Мэнли Пойнт
Литтл Мэнли Пойнтийн шатдаг хийн үйлдвэрийн талбайг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр тус талбайг нийтийн эзэмшлийн, аюулгүй газар болгосон юм.
1991 - Би Эйч Пи Порт Кэмбла
Тийсс Сервисез компани Нью Саут Уэльс мужид Би Эйч Пи компанийн захиалгаар, Кэмбла боомтын гангийн үйлдвэрийн хаягдал ус дахин боловсруулах байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав.
1991 - Жүнийгийн засан хүмүүжүүлэх төв
Тийсс болон Австралэйжн Коррекшнл Менежмент компаниуд хамтран Австралэйжн Коррекшнл Сервисез консорциумыг байгуулж, Жүнийгийн хорих төвийн зураг төслийг гаргах, барьж байгуулах, ашиглалтыг хариуцах ажлыг гүйцэтгэв. Тус хорих төв нь хувийн хэвшлийн байгууллага зураг төслийг гаргаж, барьж байгуулан, үйл ажиллагааг нь явуулсан, Австралийн анхны хорих байгууламж болсон юм.
1991 - Доозвилл суваг
Баруун Австралид байрлах энэхүү төслийн ажлын гэрээг байгуулснаар Тийсс уламжлалт гэрээнүүдээс гадна бүтээн байгуулагч, төсөл санаачлагч, санхүүжүүлэгч/зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг болж эхлэв.
1992 - Баликпапаны сургалт, хөгжлийн төв
Индонезийн Зүүн Калимантан мужид орон нутгийн мэргэжлийн ажилчдын хомсдлыг арилгах зорилгоор Баликпапан сургалт, хөгжлийн төв байгуулав. Өдгөө тус төв Индонезийн хамгийн том мэргэжлийн сургалтын төвүүдийн нэг болж, орон нутгийн ажилчдад Австрали стандартын техник, мэргэжлийн боловсролыг олгож байна.
1992 - Каллен булангийн усан онгоцны зогсоол
Австралийн Хойд Нутаг Дэвсгэрт байрлах нэр хүндтэй усан зогсоол болон орон сууцны бүтээн байгуулалт болох Каллен булангийн иргэний барилгын ажилд Тийсс компани менежментийн үйлчилгээ үзүүлэв.
1993 - Мельбурн хотын ус сувгийн системийн засвар үйлчилгээний ажил
Тийссийн үйлчилгээний ажлын нэгж нь Мельбурн Уотер болон Саут Ийст Уотер ус хангамжийн компаниудтай удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Энэхүү хоёр гэрээг 1996 онд дахин сунгаж, үүний хүрээнд хамгийн сүүлийн үеийн GPS болон мэдээлэл шууд дамжуулах технологи суурилуулсан шинэ автобаазтай болжээ.
1994 - Уэльсийн хунтайжийн нэрэмжит эмнэлэг
Тийсс эрүүл мэндийн салбарын бүтээн байгуулалтад хүчээ сорьж, энэхүү яаралтай тусламжийн төвийн зургаан давхар барилгын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулснаар суурийн хоёр давхартаа автомашины зогсоол, бусад дөрвөн давхартаа яаралтай тусламжийн тасгууд бүхий томоохон эмнэлгийг барьж байгуулав.
1994 - Уул уурхайн түншлэлийн анхны гэрээ
Маунт Оуэн нүүрсний уурхайд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан нь Тийссийн хувьд энэ салбарт байгуулсан анхны түншлэлийн гэрээ байлаа. Энэхүү гэрээнд боловсруулах үйлдвэр болон уурхайн дэд бүтцийн бүхий л байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлууд багтжээ. Үүний дараа Нью Саут Уэльс мужийн Хантерын хөндийд орших тус уурхайн олборлолтын ажлыг гүйцэтгэх гэрээг байгуулсан нь өдгөөг хүртэл үргэлжилж байна.
1995 - Буртон нүүрсний уурхай
Куинслэнд мужийн Боуэний сав газарт орших Бүртон нүүрсний уурхайн төлөвлөлт, бүтээн байгуулалт, ашиглалтыг хамарсан иж бүрэн үйлчилгээний шийдлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
1995 - Ньюландс нүүрсний уурхай
Тийсс тус төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх анхны гэрээт компани болов.
1995 - Усзүйн салбар бизнес
Викториа мужийн Хөдөө орон нутгийн ус хангамжийн корпорацийн Усзүйн үйлчилгээний группийг худалдан авав.
1996 - Маралинга нөхөн сэргээлтийн төсөл
"Thiess Environmental Sevices" компани Өмнөд Австрали дах Маралинга цөмийн туршилтын талбайн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав. Хөрсний малталт хийж, цацраг идэвхт бохирдол бүхий материалыг булах ажлыг хамарсан тус төсөл нь цар хүрээ, нарийн төвөгтэй байдлаараа Австралид урьд өмнө огт хийгдэж байгаагүй ажил байв. Энэхүү төслийн баг байгаль орчны шилдэг туршлага хэрэгжүүлсэн гэж үнэлэгдэн Викториа мужийн Юнайтед Энержи компанийн хамтаар Үндэсний газар шорооны ажлын шилдэг гүйцэтгэгчийн шагналыг 2 удаа хүртжээ.
1996 - Коллинсвилл нүүрсний уурхай
Үйл ажиллагаа нь тогтворжсон уурхайг эзэмшигч компанийн өмнөөс ажиллуулах гэрээ байгуулсан анхны гэрээт гүйцэтгэгч болсон. Тус ил уурхай нь Куинслэндийн Боуэний сав газарт байрладаг.
1996 - Олимпик Дам уурхайн өргөтгөлийн төсөл
Тийсс дэлхийн хамгийн том зэс, уран, алт, мөнгөний хүдрийн биетүүд агуулсан Олимпик Дам уурхайн гүний өргөтгөлийн төслийн үндсэн гэрээт гүйцэтгэгчээр сонгогдов. Тус өргөтгөлийн ажил нь Австрали улсдаа хамгийн том, нарийн төвөгтэйд тооцогдох төслүүдийн нэг юм.
1996 - Сиднейн олимпын наадмын талбай
"Thiess Environmental Services" нь Хөүмбуш Бэйд байрлах, 2000 оны Сиднейн Олимпын наадмын талбайд нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх томоохон ажлын гүйцэтгэгчээр шалгарав.
Үүний дараа Сиднейн Олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Хөүмбуш Бэйн үзэсгэлэнгийн танхимын барилгын ажлыг гүйцэтгэжээ. Энэ танхим нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байрлах хамгийн том бөмбөгөр оройтой барилга болон сүндэрлэсэн юм.
1997 - Сиднейн олимпын наадмын дэд бүтцийн бүтээн байгуулалт
2000 оны Сиднейн Олимпийн наадмын бэлтгэл ажилд үргэлжлүүлэн оролцож, Хөүмбуш Бэйд автозамыг барилга болон тохижилт, үйлчилгээний ажлуудыг гүйцэтгэв.
1997 - Баламбано далан
Тийсс дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэгт хамгийн том, нягтруулсан бетон далан болох Баламбано далан (Индонез)-ийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан.
1997 – Матахина даланг бэхжүүлэх ажил
Шинэ Зеландын Матахина даланг сэргээн засварлаж, газар хөдлөлтөд тэсвэртэй байх стандартын шаардлагад нийцүүлэн бэхжүүлэх ажлыг Тийсс гүйцэтгэсэн. Энэхүү төслийн хүрээнд их хэмжээний газар шорооны ажил гүйцэтгэхийн зэрэгцээ, нэвчилтэд тэсвэртэй бүсийг барьж байгуулсан.
1998 - Сиднейн нисэх онгоцны буудлын Ансетт терминалын өргөтгөл
2000 оны Сиднейн Олимпийн наадмын үеэр ирэх зорчигчдын тоо эрс өсөхтэй холбоотой дотоодын нислэгийн Ансетт терминалыг өргөтгөх төслийн ажлыг гүйцэтгэж эхлэв.
1999 - Силкар харилцаа холбооны салбар бизнесийг нэгтгэв
Тийсс дэлхийд технологиор тэргүүлэгч Сиймэнс компанитай хамтарсан компаниар дамжуулан Силкар компанийн хувьцааны 50%-ийг худалдан авав. Силкар нь тухайн үед Телстра компанийн захиалгаар Австрали даяар цахилгаан хангамжийн 36,000 байгууламжийн зураг төсөл, барилга угсралт, засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх гэрээт компани байв.
1999 - Компанийн төв оффис нүүв
Тийссийн төв оффис Арчерфилд дэх байрнаас нүүж, Брисбэн хотын “Grey Street 179, South Bank” хаягт орших шинэ байрандаа төвхнөв.
1999 - Малтинет хийн төсөл
Викториа мужийн Юнайтед Энержи компанитай хамтран Малтинет Хийн төслийн гэрээт ажлыг гүйцэтгэх болсноор ахуйн хийн шугам сүлжээний дэд бүтцийн салбарт шинээр хүч түрэн орж ирэх боломжийг нээж өгсөн.