1983 - Лэйтон Группийн бүрэлдэхүүнд оров
Хохтийф компани Вэстфийлд компанийн хувьцааг худалдаж авахын зэрэгцээ, ихэнх хувьцааг нь эзэмшдэг Лэйтон Холдингсоор дамжуулан Тийсс Контракторс ПиТиУай Лтд-ийг худалдан авав.
1983 - Хэймэн арлын амралтын цогцолборын бүтээн байгуулалт
Тийсс Контракторс барилгын салбарын бүтээн байгуулалтын урт хугацааны стратеги боловсруулж, хэд хэдэн амралт зугаалгын төвүүдийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэв. Компани барилгын салбарт томоохон гүйцэтгэгч гэж үнэлэгдэх болов.
1984 - Хог хаягдлын менежментийн ажлын анхны гэрээ
Тийсс Контракторс компани Брисбэн хотын зөвлөлтэй гэрээ байгуулж, хог хаягдлыг хүлээн авч, нягтруулах, булах зориулалттай найман цэгт долоон жилийн хугацаанд хог хаягдлын менежментийг хэрэгжүүлсэн байна. Энэ нь компани байгаль орчны менежмент, үйлчилгээний чиглэлээр гүйцэтгэсэн анхны ажлуудын нэг байлаа.
1984 - Нөхөн сэргээлтийн ажлын анхны гэрээ
Австралийн Хойд Нутаг Дэвсгэрт орших Рам Жангл ураны уурхайн цэвэрлэгээний ажилд оролцсон нь нөхөн сэргээлтийн чиглэлээр хэрэгжүүлсэн анхны төсөл болов. Тийсс мөн Хойд Нутаг Дэвсгэрт байрлах 75-р эскадроны байр буюу Австралийн Эзэн Хааны нэрэмжит нисэх хүчний Тиндал баазын анхны бүтээн байгуулалтын 1-р шатны ажлыг гүйцэтгэжээ. Үүнээс арван жилийн дараа тус баазад, нисэх онгоцны 3 км гаруй урттай шинэ зам барих ажлын гүйцэтгэгчээр шалгарчээ.
1984 - RAAF Base Tindal
Thiess successfully completes the initial Stage 1 development of the RAAF Base Tindal, located in the Northern Territory and home to the 75th Squadron. Ten years later, Thiess is awarded a contract to construct more than 3km of new aircraft roadways.
1986 - Тийссийн процессын инженерчлэл
Лэйтоны томоохон төслүүдийг хариуцдаг нэгжийг Тийсс компани өөртөө нэгтгэснээр процессын инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэв.
1987 - Засан хүмүүжүүлэх төвийн барилгууд
Тийсс компани Викториа мужид НҮБ-ын стандартын наад захын шаардлагыг хангасан Барвон засан хүмүүжүүлэх байгууламжийг барьснаар энэ төрлийн барилга байгууламж барих туршлага хуримтлуулсан байна.
1987 - Тийсс байгаль орчны чиглэлээр үйлчилгээ үзүүлэх компани байгуулав
Тийсс компани нь байгаль орчны үйлчилгээг бизнесийн гол үйл ажиллагааны нэг болгож, "Thiess Environmental Services" нэртэй салбар компани байгуулав.
1988 - Дэлхийн экспо-88
Тийсс компани Брисбэнд болсон “Дэлхийн Экспо 88”-д зориулсан алдарт мембран байгууламж болон олон тооны павильонуудын барилга угсралтын ажлыг гүйцэтгэжээ. Түүнчлэн Брисбэн голын Өмнөд эргийн цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн зарим хэсгийг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэсэн байна.
Воллонгонг Хог хаягдал цуглуулах байгууламжийн гэрээг байгуулсан нь Австралид энэ төрлийн ажил гүйцэтгэх гэрээнүүдээс хамгийн томд тооцогдож байв. Долоон жилийн хугацаатай энэхүү төслийн хүрээнд Тийсс компани хог хаягдал цуглуулах, боловсруулах, дамжуулах, зайлуулах бүх төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэх туршлага хуримтлуулжээ.
1988 - Wollongong Waste Collection contract
This includes the Wollongong Waste Collection contract, one of the largest contracts of its type in Australia. The seven year contract marks Thiess’ involvement in all aspect of waste collection, handling, transfer and disposal.
1988 - Тийсс Контракторс Индонез
Тийсс компани Индонез улсад үйл ажиллагаагаа эхлүүлэв. Тийсс болон ПиТи Минтекиндо Утама Инто хамтарсан компаниар дамжуулан Калимантан аралд уул уурхайн үйлчилгээ үзүүлэх хэд хэдэн гэрээ байгуулсны зэрэгцээ Индонезид Лэйтон Группийн явуулах бүхий л үйл ажиллагааг түүчээлэн гүйцэтгэх болов.
1988 - Сидней боомтын туннель
Тийсс компани Австралийн анхны усан доорх автозамын туннель хоолойг байгуулснаар инженерийн барилга байгууламжийн чиглэлээр тэргүүлэгч групп болсноо харуулав.
1989 - Гранни Смит алтны уурхай
Тийссийн процессын инженерчлэлийн нэгж уул уурхайн хэд хэдэн төсөл хэрэгжүүлсний дотор Гранни Смит алтны уурхайд чулуулаг бутлах тээрэм суурилуулав.