21-р зуунд
2000 - Тийсс ПиТиУай ЛТД
Группийн үзүүлж буй үйлчилгээний цар хүрээ өргөжсөнтэй холбоотойгоор Тийсс Контракторсын нэрийг албан ёсоор Тийсс ПиТиУай Лтд болгон өөрчлөв.
2000 - Индонезийн Сатуй ба Сенакин уурхайн төслүүд
ПиТи Тийсс Контракторс компани Өмнөд Калимантаны Сатуй болон Сенакины нүүрсний уурхайд ПТ Арутмин компанитай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулав. 2003 онд тус гэрээг сунгаж, эдгээр уурхайн ашиглалтын хугацааны туршид хамтран ажиллахаар болов.
2000 - Цахилгаан холбоо
Зүүн Өмнөд Куинслэнд даяар шилэн кабель суурилуулах ажлыг гүйцэтгэх гэрээг Телстра компанитай байгуулав. Сиймэнс Тийсс Коммюникэйшнс хамтарсан компани (STCJV)-ийг байгуулж, Телстрагийн захиалгаар Нью Саут Уэльс болон Куинслэнд мужуудад гүйцэтгэх ажлуудын тендерт шалгарав.
2001 - Шинэ Зеландад нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх гэрээнүүд
Нөхөн сэргээлтийн баг гадаадад гүйцэтгэх анхны ажлын гэрээг байгуулж, Шинэ Зеландын Фрүйтгрөүэрс Кэмикэл компанийн ажлын талбайн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэв.
2001 - Брисбэн дэх усзүйн ажлын гэрээ
Усзүйн ажил гүйцэтгэх баг Брисбэн мөрний ус хэмжилзүйн ажлын гэрээг байгуулав.
2002 - Эппинг- Чэтсвүүдийн төмөр замын шугам
Тийсс компани Хохтийф болон Юнайтед Групптэй хамтран Нью Саут Уэльс мужид хэрэгжүүлэх төрийн санхүүжилттэй, дэд бүтцийн хамгийн том төслүүдийн нэг болох зорчигч тээврийн төмөр замын газар доорх 12.5 км урт шугам барих ажлыг гүйцэтгэхээр болов.
2002 - Пэнни булангийн нөхөн сэргээлт
Тийсс Сервисез болон Лэйтон Ази компаниуд анхны хамтарсан төслөө хэрэгжүүлж Хонконгт байгуулах Диснейн соёл амралтын хүрээлэнд диоксины нөхөн сэргээлт хийх мэргэжлийн үйлчилгээ үзүүлэв.
2002 - Тийсс Сэджмэн хамтарсан компани
Хэйл Крик өргөтгөлийн төслийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэхээр Тийсс Сэджман хамтарсан компани байгуулагдав. Тус хамтарсан компани цаашид амжилттай ажиллаж, хэд хэдэн төсөлд ажил гүйцэтгэсний дотор Англо Көүл Австралиа компанитай хамтран Доосон уурхайн өргөтгөл, Лэйк Линдсэй нүүрсний төслүүдийг хэрэгжүүлэв.
2003 - Лэйнн Көүв туннелийн төсөл
Энэхүү төслийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгчээр Тийсс Жон Холланд хамтарсан компани шалгарав. Тухайн үедээ энэ нь компанийн түүхэн дэх хамгийн том зураг төсөл, барилгын ажлын төсөл байсан бөгөөд автозам дэд бүтцийн чиглэлээр Тийссийн гүйцэтгэсэн анхны томоохон BOOT (барьж ашиглаж эзэмшиж шилжүүлэх) төсөл болсон юм.
2003 – Хисмелт төмөр хайлуулах үйлдвэр
Тийсс компани тус үйлдвэрийн анхны томоохон барилгын багц ажлын гүйцэтгэгчээр шалгарсан байна. Гэрээт ажлын хүрээнд ажлын талбайн бүх суурь болон үйлдвэрлэлийн процессын хэсгүүдийг хооронд нь холбосон үндсэн шугам хоолойнуудыг барьж байгуулсан.
2003 - Австралийн Синхротрон барилга
Тийсс компани Австралийн анхны синхротрон цацраг ашиглах байгууламжийн зураг төслийг гарган, барьж байгуулав. Энэ төрлийн байгууламж нь шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хөгжилд чухал ач холбогдолтой өндөр энергитэй гэрлийн эх үүсвэр болдог юм.
2003 - Дарвины шингэрүүлсэн байгалийн хийн сав
Тийсс Процесс бизнесийн нэгж Дарвины шингэрүүлсэн байгалийн хийн савны зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэхээр болов. Энэхүү сав нь газрын гадарга дээрх хамгийн том, шингэрүүлсэн байгалийн хийн сав бөгөөд Австралид хэрэгжүүлсэн онцлог төслүүдийн нэг болсон юм.
2004 - Ийстлинк
Тийсс Жон Холланд хамтарсан компани Мельбурн хотод шинээр баригдах Митчэм - Фрэнкстоны хурдны замын зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр шалгарав. Тус гэрээ нь Лэйтон Группийн хэмжээнд хамгийн томд тооцогдох гэрээ юм.
2004 - Бүсийн хурдан галт тэрэгний шугамын төсөл
Тийсс Юнайтед Групптэй хамтарсан компани байгуулж Викториа мужийн тээврийн салбарын түүхэн дэх төмөр замын хамгийн том өргөтгөл болох бүсийн хурдан галт тэрэгний төмөр замын зураг төсөл, барилгын ажлыг гүйцэтгэхээр болов.
2004 - СТК Жэй Ви таван мужид үйл ажиллагаагаа нэвтрүүлэв
СТК Жэй Ви буюу Сийменс Тийс Коммюникэйшнс хамтарсан компани Австралийн таван мужид Телстрагийн гэрээт ажлыг гүйцэтгэхээр болов.
2004 - Куинслэндийн цахилгаан шугам сүлжээний гэрээ
Эргон Энержи компанийн захиалгаар, Куинслэнд мужийн төв болон алс хойд нутаг дэвсгэрт цахилгаан шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулав.
2005 - Силкар ба ЭсТиСи Жэй Ви
ЭсТиСи Жэй Ви, Силкар компаниуд Силкар Коммюникэйшнс компанийг байгуулав.
2006 - Тракстар эвсэл
Тийсс, Куинслэнд Рэйл, Юнайтед Групп, Коннелл Вагнер, Монселл компаниуд хамтран энэхүү цоо шинэ хөтөлбөрийг гүйцэтгэх эвслийг байгуулав. Тус эвслийн хэрэгжүүлсэн эхний төслүүдэд Куинслэндийн Хойд эргийн төмөр замын шугам, Биэрбөррүм-Лэндсборрогийн хэсгийн давхар шугам, Гөүлд Көүст шугамын Робинагаас Варсити Лэйк хүртэлх өргөтгөлийн шугам, Коринда-Даррагийн гурав дах шугамын барилгын ажил орно.
2006 - Бундамба ус цэвэршүүлэх байгууламж
Тийсс, Блэк энд Вийч компани болон Дэд бүтцийн яамтай хамтран тус дэвшилтэт байгууламжийн зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт, ашиглалтад хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэсэн. Энэхүү байгууламж нь Куинслэнд мужийн зүүн өмнөд бүс нутгийг усны шинэ эх үүсвэрээр хангах, Баруун корридорын дахин цэвэршүүлсэн ус хөтөлбөрийн нэг хэсэг юм.
2007 – Өмнөд чиглэлийн замын өргөтгөл / АНЗАК хурдны зам
Тийсс Лийд хамтарсан компани Аделэйд хотын хамгийн их ачаалалтай, тээврийн гол зам болох Өмнөд чиглэлийн болон АНЗАК хурдны замын ажлыг гүйцэтгэж эхлэв.
2007 - Налуу өрөмдлөг
Тийсс нь Дриллэвэй, Саут Вэст Энержи, Чамп Констракшнс компаниудыг өөртөө нэгтгэснээр Викториа мужид налуу өрөмдлөгийн чиглэлээр тэргүүлэн ажиллах чадавхаа бэхжүүлэв.
2007 - Метроуотэр - ус хангамжийн үйлчилгээ
Шинэ Зеландын Метроуотэр компанитай таван жил хамтран ажиллах гэрээ байгуулав.
2008 - Хатан хааны нэрэмжит, хойд эргийн эмнэлэг
Тийсс компани Инфрашоор консерциумд нэгдэж, хатан хааны нэрэмжит, хойд эргийн эмнэлгийг шинэчлэн барих төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр шалгарав. Тус төсөл нь Нью Саут Уэльс мужийн Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлсэн энэ төрлийн хамгийн том төсөл байв. Түүнчлэн Тийсс Сервисез энэхүү байгууламжийн засвар үйлчилгээний ажлыг 29 жилийн хугацаанд гүйцэтгэх гэрээг байгуулсан нь төслийн иж бүрэн шийдлийг хэрэгжүүлэх Тийссийн чадавхийг илтгэн харуулсан.
Зургийн эх сурвалж: Нью Саут Уэльс мужийн Эрүүл мэндийн газар
2008 - Тийсс Энэтхэгт
Тийсс компани Читарпур нүүрсний уурхайг байгуулах, олборлолтын үйлчилгээ үзүүлэх гэрээт гүйцэтгэгчээр шалгарч, Энэтхэг улсад явуулах үйл ажиллагаагаа эхлүүлэв.
2008 – Нисэх онгоцны буудлын замууд
Тийсс Жон Холланд хамтарсан компани Австралийн тээврийн хамгийн том замын сүлжээг байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарав. Үүнд Брисбэний нисэх онгоцны буудал хүртэлх төлбөртэй зам (нийт 6.7 км урт, үүнд 5.25 км туннелийн ажил багтана), Хойд чиглэлийн автобусны зам (Виндзороос Кедрон хүртэл), Нисэх онгоцны буудлын аюулгүйн тойргийн өргөтгөлийн ажил багтана.
2008 – Бүсийн шилэн кабелийн шугам
Цахилгаан холбооны баг Телстрагийн захиалгаар бүсийн хэмжээнд шилэн кабелийн сүлжээг суурилуулах гэрээт ажлыг гүйцэтгэхээр болов.
2009 - Тийсс сервисез Ойрхи дорнодод
Ойрхи Дорнодод үйл ажиллагаа явуулж байгаа Тийсс Сервисезийн баг Абу Дабигийн Хог хаягдлын менежментийн төвтэй хамтран ажиллах 15 жилийн концессийн гэрээнд гарын үсэг зурж, Абу Дабигийн барилга угсралт, барилгын нураалтаас үүсэх хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхээр болов.
2009 - Арутмин компанийн уурхайн өргөтгөл
Индонезийн Пи Ти Арутмин компанийн захиалгаар, Өмнөд Калимантан дах Сатуй болон Сенакин нүүрсний уурхайнуудад Тийсс Индонезийн гүйцэтгэж байгаа олборлолтын ажлын гэрээг сунгаж, нийт 1.52 тэрбум ам.долларын ажил гүйцэтгүүлэхээр болсон.
2009 - M80 тойрог зам
Тийсс зураг төслийн ажлын түнш Парсонс Бринкерхофф, Хайдер Консалтинг компаниудтай эвсэл байгуулж, М80 тойрог замыг барих 2.25 тэрбум долларын өртөг бүхий өргөтгөлийн ажлын хүрээнд Тулла Сидней чиглэлийн томоохон хэсгийн зам барилгын ажлыг гүйцэтгэхээр болов.
2009 - Викториа мужийн ус цэвэршүүлэх төсөл
Тийсс Дегремонт хамтарсан компани дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст байрлах хамгийн том, урвуу осмосын аргаар ус давсгүйжүүлэх үйлдвэрийн зураг төслийг гаргаж, барьж байгуулах ажлын гүйцэтгэгчээр шалгарав. Төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд Тийсс үйлдвэрийн ашиглалт засвар үйлчилгээг хариуцан ажиллана.
2009 - Хантер голын нөхөн сэргээлт
Би Эйч Пи Биллитоны хэрэгжүүлэх, Хантер голын нөхөн сэргээлтийн төслийн эхний шатны ажлуудын гүйцэтгэгчээр шалгарав. Энэ нь Австралид урьд өмнө хэрэгжиж байсан энэ төрлийн төслүүдээс хамгийн том, мөн хамгийн их зохицуулалттай нөхөн сэргээлтийн төсөл юм.
2009 - 75 жилийн ойгоо тэмдэглэв
2009 онд Тийсс компани олон жилийн баялаг түүх, захиалагчид, хамтран ажиллагчидтай тогтоосон харилцаа, нэр хүндээр бахархсан ойн баяраа тэмдэглэв. 1934 оноос хойш Тийсс компани өргөжин хөгжиж, өдгөө 16,000 гаруй ажилтныг эгнээндээ нэгтгэсэн, олон тэрбум долларын орлоготой томоохон компани болжээ.
2010 - Хантер хурдны зам ба пакри барвади
Тийсс компани Парсонс Бринкерхофф болон Хайдер Консалтинг компаниудтай хамтран Нью Саут Уэльс мужийн Хантерын хурдны замын (1.7 тэрбум долларын өртөг бүхий төсөл) зүүн хэсгийн ажлыг гүйцэтгэхээр болов. Тийсс Майнекс хамтарсан компани Энэтхэгийн Жарканд мужийн Пакри Барвади нүүрсний уурхайг байгуулах, олборлолтын ажлыг гүйцэтгэх 27 жилийн хугацаатай гэрээ байгуулав.
2010 - Pakri Barwadih Coal Mine
Thiess Minecs, awarded a 27 year contract to develop and operate the greenfield Pakri Barwadih coal mine in the state of Jharkhand in India.
2010 - Берт Тийссийн дурсгалыг хүндэтгэв
Компанийг үндэслэн байгуулагчдын нэг ноён Берт Тийсс 2010 оны 12-р сард өөд болжээ. Тэрээр 1934 онд компанийг анх үндэслэн байгуулсан алсын хараатай, домогт ах дүү таван Тийссээс үлдсэн нэг нь байсан юм.
2010 – Усзүйн хэмжилтийн ажлын шинэ гэрээнүүд
Усзүйн салбар бизнесийн баг Тогтвортой хөгжил, байгаль орчны яамны захиалгаар гүйцэтгэх хоёр шинэ ажлын гэрээ байгуулсан бөгөөд тус яам өдгөө 40,000 гаруй жилийн нөөцийн хяналтын мэдээллийн санг хадгалж байгаа юм.