Эхлэл

1927 - Замын ажил гүйцэтгэх анхны гэрээ

Ноён Лес Тийсс замын ажил бие даан гүйцэтгэх анхны гэрээгээ Куинслэндийн Төв авто замын албатай байгуулж, Дарлинг Даунст замын ажил гүйцэтгэв.

1934 - Тийсс Брос, Хорн энд Тийсс компаниуд байгуулагдав

Тийсс Брос компанийг ах дүү Пэт Тийсс, Берт Тийсс нар анх байгуулж Түвүмба хотод албан ёсоор бүртгүүлсэн бол, Хэнри "Стампи" Хорн, Лес Тийсс нар Хорн энд Тийсс фирмийг мөн тус хотод албан ёсоор бүртгүүлжээ. Тэд Килкиваны автозамын 50,000 шоо ярд хөрс хуулах ажлын тендерт амжилттай оролцсон байна.

1934 - Kilkivan road works

Thiess successfully tender for the Kilkivan roadworks job, removing 50,000 cubic yards of earth.

1940 - Хайфер крикийн зүсэлт

Тийсс Брос компани Гаттон болон Ворвикийн хоорондох Хайфер Крикийн автозамын 104 фут гүн зүсэлтийг гүйцэтгэсэн нь тухайн үедээ Австралид хамгийн гүн зүсэлтэд тооцогдож байлаа. Тэд энэ ажилд бүтээлчээр хандаж туннелийн үзүүлэлтийг дагахын оронд зүсэлтийг огтолж авах нь илүү үр ашигтай гэж тооцжээ. Брисбэн хотын нэгэн сонинд тэднийг “хад чулуу иддэг эрчүүд” гэж нэрлэсэн байна.

Тийсс Брос Нью Саут Уэльс мужид гүйцэтгэх анхны ажлын гэрээг байгуулсан нь Нью Оксидентал алтны уурхайд "Янг Австралиа" фирмийн нөөцлүүр савыг суурилуулах ажил байв. Энэ төсөл нь Тийсс компани автозам болон барилгын талбай бэлдэх ажлаас өөр салбар руу шилжсэн анхны ажил болсон юм.

1940 - First job in NSW won

Thiess Bros wins its first job in NSW - sinking the Young Australia tank for New Occidental Gold Mine. This project marks Thiess’ first foray away from roadworks and building site preparation.

1941 - Дэлхийн II дайны үеийн гэрээт ажлууд

Тийсс Брос компани Холбоотны цэргийн бүтээн байгуулалтын зөвлөл болон АНУ-ын Армийн захиалгаар барилгын олон том төслийн ажил гүйцэтгэсний дотор, Австралийн ихэнх нутгуудад автозам, цэргийн хуаран, нисэх онгоц буух зурвасууд барьж байгуулав.

1944 - Нүүрс олборлолт

Австрали улс нүүрсний хомсдолтой тулгарснаар Тийсс Брос компани үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэх боломж нээгджээ. Тус компани Куинслэнд мужийн Блэйр Этол нүүрсний уурхай, Нью Саут Уэльс мужийн Масвелбрүүк нүүрсний уурхайн хөрс хуулалтын ажлын тендерүүдэд амжилттай оролцож, гүйцэтгэгчээр шалгарчээ. Эдгээр төсөл нь Тийссийг уул уурхайн бизнестэй холбосон олон жилийн түүхийн эхлэлийг тавьсан юм.

1947 - Тийсс Брос ПиТиУай Лтд

Тийсс Брос ПиТиУай Лтд байгуулагдав.

1948 - Пийк Даунс хөтөлбөр

Дайны дараах Их Британи улсын үр тариа, махны хэрэгцээг хангахад туслах зорилготой Британи болон Куинслэндийн Засгийн газруудын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Тийсс Брос компани томоохон хэмжээний газар хагалах ажлын гэрээ байгуулав.

1949 - Төмөр замын ажил гүйцэтгэх анхны гэрээ

Тийсс Брос компани Лонгварри – Яррагоны төмөр замын давхар шугамын газар шорооны ажлыг гүйцэтгэв. Энэ нь компанийн хувьд төмөр замын анхны төсөл байсан төдийгүй ирээдүйд төмөр замын чиглэлээр ажиллах үндэс суурийг тавьжээ.

1953 - Милне тохойн төсөл

Тийсс Брос компани Папуа Шинэ Гвинейн нутаг дэвсгэрээс хаягдал металл (орхигдсон машин техник) цуглуулах ажлыг эхлүүлж, АНУ-ын Армийн ачааны машин, кран, машин механизмыг Австрали руу тээвэрлэв. Эдгээр тоног төхөөрөмжийг татан авсан нь компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, ирээдүйд нүүрс олборлолтын салбарт эзлэх байр суурийг бэхжүүлэх томоохон хүчин зүйл болжээ.

1954 - Далан барьж байгуулах ажлууд

Тийсс Брос Викториа мужид Босток далан, Нью Саут Уэльс мужид Гара мөрний даланг тус тус барьж байгуулав. Эдгээр ажлаар дамжуулан Австрали, Ази, Номхон далайн бүс нутагт далангийн барилгын төслүүдэд оролцох эхлэлийг тавьж чаджээ.

1954 - Гөүлд көүстийн сувгууд

Тийсс компани Куррумбин Крик болон Палм Бичийн намгархаг газрыг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэж, тус бүс нутагт анхны сувгийг байгуулжээ. Үүний дараа Гөүлд Көүст орчмын усан замын бүтээн байгуулалтын ажлын томоохон хэсгийг гүйцэтгэсэн юм.

1956 - Маунт Иса уурхайн бүтээн байгуулалт

Тийсс Брос компани Маунт Иса уурхайд Кореллагийн даланг барьж өгсөн нь тус уурхайтай тогтоох хамтын ажиллагааны эхлэл байв. Дараагийн хоёр жилд тус компани энэхүү бүсэд хэд хэдэн далан, усны суваг сүлжээ, автозамууд барьж байгуулжээ.