Шарон Варбуртон

ТУЗ-ийн Гүйцэтгэх удирдлагад оролцдоггүй, зөвлөх үүрэгтэй гишүүн

Шарон Варбуртон

#Tухай

Шарон нь ASX200-д бүртгэлтэй Вэсфармерс Лимитэд, Ворлэй Лимитэд, Блэйкморэс Лимитэд болон Нортэрн Стар Лимитэд компаниудын Гүйцэтгэх удирдлагад оролцдоггүй ТУЗ-ийн гишүүн юм.

Тэрээр Карлка Нияпарли Аборигинал корпорацийн бие даасан захирал, Пертийн хүүхдийн эмнэлгийн NFP сангийн захирал юм. Шарон бол Куртин Их сургуулийн Манлайлал, Стратегийн чиглэлээр, хагас цагаар ажилладаг профессор, эмэгтэйчүүдэд зориулсан Бизнесийн удирдлагын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн ивээн тэтгэгч, Хяналтын хэсгийн гишүүн юм. Үүнээс өмнө Шарон барилга болон эрдэс баялгийн салбарт стратеги, санхүүгийн чиглэлээр олон улсад удирдах албан тушаалууд хашиж байсан.

Эксмаут, Перт хотод боловсрол эзэмшсэн тэрээр Куртин Технологийн Их сургуулийн бакалаврын зэрэгтэй, Австралийн Компанийн Захирлуудын Институтийг төгссөн. Мөн Австрали Шинэ Зеландын мэргэшсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн гишүүн, Австралийн барилгын хүрээлэнгийн гишүүн юм.

#Холбоотой

Бүгдийг үзэх

Жиоржио Фурлани

Жиоржио Фурлани

Эллиотт Адвайзорс компанийн хөрөнгө оруулалт хариуцсан менежер

Аезан Малик

Аезан Малик

Эллиотт Адвайзорс компанийн Хөрөнгө оруулалтын шинжээч

Хуан Сантамариа

Хуан Сантамариа

СИМИК-ийн Гүйцэтгэх Ерөнхий захирал

Роберт Коттэрилл

Роберт Коттэрилл

СИМИК-ийн Стратеги, нэгтгэл ба худалдан авалт хариуцсан Гүйцэтгэх ерөнхий менежер

Майкл Райт

Майкл Райт

Тийссийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал